Скачать 144.31 Kb.


Дата28.05.2017
Размер144.31 Kb.

Скачать 144.31 Kb.

Глобалчлал чиг хандлага, үйл явц


Глобалчлал чиг хандлага, үйл явц


Глобалчлалын шинж тєрх бvрэн дvvрэн илэрч гарах хараахан болоогvй байгаа хэдий ч уг vйл явцын талаар эрдэмтэн мэргэд, vйлдвэр худалдааны эзэд, улс тєрийн болон удирдах бvлгийнхэн хоорондоо халуухан мэтгэлцээн єрнvvлсээр байна. Глобалчлалыг эсэргvvцэгчид террорист халдлага болон дэлхий дахины эдийн засгийн хєгжлийн єнєєгийн зогсонги байдлыг бvхэлд нь глобалчлалд нялзааж байна. Дэлхийн эдийн засгийн хєдєлгvvрийн vvрэг гvйцтгэдэг орнуудын эдийн засаг зогсонги байдалд орлоо гэж vзэх нь харьцангуй ойлголт. Учир нь 2000 оны хавраас эхэлсэн єндєр технологийн хєгжлийн хурдац дэлхий дахины хєрєнгийн захын хувьцааны vнийг эрс унагахад хvргэсэн. Нєгєє талаас хєгжингvй орнууд єнєєгийн байдлаа ємнєх жилvvдийнхээ єндєр хурдацтай эдийн засгийн єсєлт болон дэлхийн интеграцчлалтай харьцуулж " зогсонги" байдалд орлоо гэж vзэж байгаа юм. Дэлхийн улс орнууд улам бvр интеграцчлагдах тэр хэр хэмжээгээр илvv тогтвортой хєгжих нєхцєл бvрдэнэ гэж ихэнхи судлаачид vздэг.
2001 оны Нобелийн шагналт, Дэлхийн Банкны эдийн засагч асан Америкийн нэртэй эдийн засагч, глобалчлалыг зартай эсэргvvцэгч Жозеф Стиглец " хил хязгааргvй болсон єнєєгийн дэлхий ертєнцєд бараа, vйлчилгээ чєлєєтэй урсаж байгаагийн нэгэн адил бусад сєрєг зvйлvvд ч чєлєєтэй урсаж байна" гэсэн байдаг. Vнэхээр єнєєдєр глобалчлал нь євчин эмгэгээс эхлэн vзэл бодол хvртэлх олон зvйл хил дамнан тархаж буй торон сvлжээ vvсгэж байгаа vйл явц билээ.

Глобалчлалын талаархи мэтгэлцээнд хєндєгдєхгvй орхигдоод байгаа нэг зvйл бол тvvний єнєєгийн хvрсэн тvвшин, шалгуур vзvvлэлт, vнэлэмжийн тухай асуудал юм. Тухайлбал, Глобалчлал хэр гvнзгий явагдаж байгаа вэ? Ямар орнууд илvv их глобалчлагдаад байгаа вэ? Хамгийн бага глобалчлагдаад байгаа ямар орнууд байгаа вэ? Яагаад? зэрэг асуудлуудад хариулах шаардлага зайлшгvй урган гарч байна. Глобалчлалын шалгуур vзvvлэлтийн талаар хийсэн мэр сэр цєєхєн оролдлого байгаа хэдий ч тэд ихэвчлэн олон улсын худалдаа, хєрєнгє оруулалтад анхаарч дэлхий нийтийн глобалчлалын бусад олон асуудлуудыг орхигдуулдаг. Энэхvv хийдлийг арилгаж, дээрхи асуултанд хариулт єгєх vvднээс олон улсын хэмжээнд нэр хvндтэй Кернегийн Гадаад бодлогын сэтгvvлийн газар хєгжингvй болон дэлхий дахинд шинээр vvсч буй гол гол зах зээлийн орнуудын интеграцчлалын тvвшинг тогтоох замаар глобалчлалын индексийг боловсруулжээ. Глобалчлалын индексийг илvv бодитой болгохын тулд мэдээллийн технологи, санхvv, худалдаа, улс тєр, аялал жуулчлал, харилцаа холбооны ХЄГЖЛИЙН vзvvлэлтvvдийг харьцуулан судалсан байна.

Судалгааны явцад тэд олон гайхалтай зvйлvvдийг олж илрvvлсэн байна. Тухайлбал, тэдний хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн илvv глобалчлагдсан орнуудын хvн амын орлого глобалчлалд бага ороод байгаа орнуудын хvн амын орлоготой харьцуулахад илvv тэгш хуваарилагдсан байна. Энэ нь хєгжиж буй орнууд глобалчлалын уршгаар улам ядуурч, тэдгээрийн хvн амын орлогын хуваарилалт улам тэгш бус болж тvvнд тvvх, эдийн засаг, нийгэм, боловсролын бодлого чухал нєлєєтэй гэж vзэж байсан нийтлэг vзэл бодлыг няцааж байна. Тvvнээс гадна хамгийн их глобалчлагдсан орнуудад ихэнхдээ жижиг орнууд орсон байна. Учир нь жижиг орнууд илvv нээлттэй байж дотооддоо байхгvй бараа, vйлчилгээ, хєрєнгє олж авч байгаатай холбоотой. 2000 оны байдлаар Сингапур хамгийн их глобалчлагдсан орон болсон бєгєєд тvvний дараагаар Нидерланд, Швед, Швейцар орж байв. Харин vvний эсрэгээр АНУ глобалчлагдсан орнуудын дунд 12 дугаар байранд орсон байна.

Мєн цєєхєн тохиолдлыг харгалзахгvй бол глобалчлалын индекс нь хамгийн єндєр орнуудын иргэд ихэнхдээ иргэний болон улс тєрийн эрх илvv эдлэж байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. Тvvнээс гадна ихэнхи глобалчлагдсан орнуудын тєрийн албан хаагчдыг бодвол хаагдмал орнуудын тєрийн албан хаагчид хээл хахуульд илvv автагддаг болох нь тогтоогдсон байна. Мєн интернет хэрэглэж байгаа байдлын талаарх янз бvрийн vзvvлэлтээрээ АНУ, Канад, Финлянд, Швед мэтийн Скандинавын орнууд бусад хєгжилтэй орнуудаас хол илvv гарч дэлхий дахинд интернет болон мэдээллийн технологийн хэрэглээний зааг ялгаа улам нэмэгдсээр байгаа гэсэн дvгнэлт хийжээ.

Глобалчлалын индексийн хоёр дахь чиглэл болгон дэлхийн интеграцчлалын байдлыг 2000 оны эцэс хvртэл авч vзжээ. Ингэхдээ хэд хэдэн чухал асуудалд урьд ємнєхєєс илvv их ач холбогдол єгч судалсан байна. Нэгдvгээрт, урьд ємнє авч vзэж байсан 50 орон дээр шинээр нэлээд хэдэн орныг нэмж оруулжээ. Тухайлбал, индекст шинээр Африк, Тєв болон Зvvн Европ, Зvvн Азийн нэлээд орныг нэмснээр дэлхийн хvн амын 85 орчим хувь, дэлхийн бvтээгдэхvvний vйлдвэрийн 90 гаруй хувийг хамруулж судалсан байна. Хоёрдугаарт, шинэчлэгдсэн индекст улс орнуудын дипломат vйл ажиллагаа, олон улсын аюулгvй байдалд оролцож буй байдал зэргийг олон улсын байгууллагад гишvvнээр элссэн байдал, олон улсын энхийг сахих vйлст оруулж буй хувь нэмэр, тухайн оронд сууж буй дипломат тєлєєлєгчдийн газрын тоо зэргээр хэмжих шинэ хэмжvvр буй болгожээ. Гуравдугаарт, дэлхий дахинд шинээр vvсэж буй нєхцєл байдал болон бид ямар ямар хvнд зорилтын ард гараад байгаа зэргийг илvv мэдрэх vvднээс хамгийн сvvлийн vеийн мэдээлэл ашигласан байна.

2000 онд дэлхийн эдийн засгийн єсєлт даруухан байсан хэдий ч олон vзvvлэлтээр дэлхий дахины интеграцчлал гvнзгийрсэн байна. Тухайлбал, дэлхийн барааны экспорт 2000 онд 12 хувиар єссєн бол vйлчилгээний худалдаа 6.1 хувиар єсч дээрх хоёр vзvvлэлтийг хамтад нь авч_vзвэл ємнєх жилийнхээс 3 дахин єссєн байна. Дээрхийн нэгэн адил 2000 онд гадаадын шууд хєрєнгє оруулалт урьд ємнє байгаагvйгээр єссєн байна. Тухайлбал, гадаадын шууд хєрєнгє оруулалт 1999 онд 1.08 триллион ам.доллар байсан бол 2000 онд 1.27 триллион ам.доллар болтлоо єсчээ.

1990 онд гадаадын шууд хєрєнгє оруулалт дєнгєж 203 млрд ам.доллар байсан байна. Эдгээр хєрєнгє оруулалтын дийлэнх нь корпорациуд бусад орнуудын компанийг худалдан авах, тvvнтэй нэгдэн нийлж, олон vндэсний корпороци байгуулах зэрэгтэй гол нь холбоотой аж. Нэгэн жишээ дурдахад 2000 онд Францын томоохон пvvсvvдийн ашиг орлогыг гадаадад болон дотоодод байрладаг салбаруудтай нь харьцуулж vзсэн байна. Судалгаанаас vзэхэд гадаадад буй салбарууд нь дотоодод буй салбаруудаасаа даруй хоёр дахин илvv их ашиг олсон байна. Энэ vзvvлэлт нь 1990 оны тvвшингєєс даруй хоёр дахин их байна. Их Британи, Герман, Итали зэрэг орнуудын томоохон пvvсvvдийн гадаад худалдаа дунджаар дотоодын нийт худалдааны хэмжээтэй тэнцэж байна гэсэн судалгаа гарчээ.

XX зууны сvvлчийн арван жилд дэлхийн эдийн засаг ерєнхийдєє тогтвортой єссєн, шинэ зуунд шилжиж байгаа онцгой vйл явдалд зориулан зохион байгуулсан янз бvрийн арга хэмжээтэй холбогдон жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Дэлхийн жуулчдын тоо арван жилийн ємнє 457.2 сая байсан бол 2000 онд 698.8 саяд хvрсэн бєгєєд зорчигчид нэмэлт 50 сая аялал хийсэн байна. Дэлхийн бvх бvс нутгийн хувьд жуулчдын тоо нэмэгдсэн бєгєєд тvvний дотор Ази, Номхон далайн бvс нутагт зорчих жуулчдын тоо ихээхэн нэмэгдсэн байна. Жуулчнаас гадна бусад зорилгоор зорчигсдын тоо ч нэмэгдсэн байна. Гол нь vнэ хямдарсантай холбогдон 2000 онд олон улсын телефон яриа байнга нэмэгдэж 10 тэрбум минутанд хvрчээ.

2000 онд интернетийн хэрэглээ 44 хувиар єссєн байна. Гэхдээ энэхvv єсєлт интернетийн бизнесийн бум болсон 1999 оны єсєлтийн 1/3-ээс бага байгаа аж. Зарим талаар энэхvv єсєлтийн удаашрал нь интернетийн бизнесийн удааширсантай холбоотой гэнэ. Тэгсэн ч гэсэн 2000 оны байдлаар 80 сая интернетийн шинэ хэрэглэгч нэмэгдсэн байна. Ерєнхий хандлагаас vзэхэд англи хэлнээс гадна бусад хэл интернетийн хэрэглээнд нэвтрэх тєлєвтэй байгаа аж. Судалгаанаас vзэхэд интернетийг 192 сая англи хэлтэнгvvд хэрэглэж байгаа бол тєрєлх хэл нь англи биш 211 сая хvн интернет хэрэглэж байгаа аж. Англи хэл интернетийн гол хэл хэвээр байгаа хэдий ч Япон, Хятад, Герман хэлний хэрэглээ нэмэгдэж байгаа гэнэ. Ирэх онуудад Испани хэлний хэрэглээ ч ихээхэн єсєх тєлєвтэй аж.

Дээр дурдсанаас гадна улс тєрийн харилцааны далайц хэмжээ удаан ч гэсэн байнга єсєн нэмэгдэж байгаа аж. 1995 оноос 2000 оны хооронд єндєр хєгжилтэй болон шинээр аж vйлдвэржсэн орнууд гадаадад нийт 344 элчин сайдын яамаа нээсэн байна. Зєвхєн Бангладеш, Сенегал, Турк, Венесуэль мэтийн хэдхэн орнуудад байгаа элчин сайдын яамны тоо цєєрсєн байна. Ази. Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны Форумд шинээр суудал эзэлсэн Перу, ОХУ, Вьетнам зэргийг оролцуулан олон улсын байгууллагын 342 суудалд шинэ гишvvн элссэн байна. НVБ- ын энхийг сахиулах, улс орныг тохинуулах арга хэмжээ бага зэрэг цєєрсєн байна. Тухайлбал, 1995 онд 20 байсан бол 2000 онд 18 байжээ. Харин энхийг сахиулах vйл ажиллагаанд оролцогч орны тоо нэмэгдсэн байна. 2000 оны байдлаар дэлхийн 66 орон энхийг сахиулах vйлст цэрэг, иргэний цагдаа, мєнгє, эм болон тоног тєхєєрємжийн хандив оруулсан байна. Эдгээрээс Австри, Бангладеш, Канад, Дани, Финлянд, Франц, Ирланд, Итали, Польш, Орос, Швед зэрэг янз бvрийн тvвшний хєгжилтэй орнууд 2000 онд Бvгд Найрамдах Ардчилсан Конгооос эхлэн Зvvн Тиморт энхийг сахиулах НVБ- ын vйл ажиллагаа хvртэлх энхийн vйл ажиллагааны хагасаас илvvд нь шууд хувь нэмрээ оруулсан байна.

Товчхондоо сvvлийн арван жилийн дэлхийн эдийн засгийн єсєлт, єсєн нэмэгдсэн улс тєрийн харилцаа, хvмvvсийн зорчих хєдєлгєєн, мэдээлэл зэрэг нэмэгдснээс vvдэн 2000 онд дэлхий нийтийн интеграцчлал дээд цэгтээ хvрсэн гэсэн дvгнэлт ХИЙЖЭЭ. Ийм байдал дэлхийн улс орнуудын хооронд цаашид vргэлжилсэн хэвээр байх магадлал байгаа хэдий ч тийм баталгаа ч бас байхгvй юм. Глобалчлалд гvнзгий ороод байгаа орнууд мэдээж тvvний нєлєєнд юунаас ч илvv татагдан орох нь мэдээж.

2000 оны индексээс vзэхэд жижиг орнууд тэдгээрийн томоохон хєрштэй харьцуулахад олон улсын интеграцчлалд арай илvv орсон байна. Тухайлбал, 2000 оны индексээр Сингапур глобалчлалыг тэргvvлж байсан бол 2001 оны хувьд эдийн засгийнх нь єсєлт 1998 оноос эхлэн хурдаа аваад байгаа Ирланд орсон байна. 2000 оны хувьд Ирланд зургадугаар байр ззэлж байжээ. Ирландын бизнесийг дэмжих бодлого болон англи хэлээр ярьдаг зэрэг давуу талууд нь гадаадын хєрєнгє оруулалтыг татах vндэс болсон аж. Энэ орон олон улсын хєрєнгє оруулалт, технологийн дэвшлийг єєртєє татах vvднээс корпорациудад ногдуулдаг татварын хэмжээг бууруулж / Европын орнуудын дунд хамгийн бага/ дэд бvтцийг хєгжvvлэх, засгийн газрын ажлын vр ашгийг дээшлvvлэхэд чиглэсэн Vндэсний Хєгжлийн Хєтєлбєр хvртэл боловсруулжээ. Туvнчлэн холбоо, банкны салбарын тєрийн ємчийг хувьчилсан нь хєрєнгє оруулагчдад vлэмж таатай нєхцєл бvрдvvлсэн чухал vйл явдал болжээ. Мєн Еврогийн зонд орсон нь санхvvгийн хєрєнгийн урсгалыг чєлєєтэй болгож єгсєн байна. Энэ бvхэн нь Ирланд глобалчлалыг тэргvvлэгч орон болох vндсэн нєхцєл болсон байна.

Ирланд дэлхийн технологийн єндєр хєгжил. мэдээллийн технологийн vр шимийг ихээхэн хvртэж байгаа орны нэг. Ирланд анхнаасаа єндєр технологийг дэмжих бодлого явуулж байсан явдал єндєр технологийн ач холбогдол дэлхий дахинд эрс нэмэгдэхэд тvvний vр шимийг хамгийн тvрvvнд хvртэгч болсон байна. 2000 он гэхэд Микрософт, Интел, Гейтвэи Глобал Кроссинг зэрэг нь Ирландыг Европ Дахь єєрсдийнхєє " гэр" болгосон юм. Эдгээр єндєр технологийн хєрєнгє оруулалт нь Ирландын гадаадын шууд хєрєнгє оруулалт тогтвортой єсч байгаагийн гол шалтгаан юм. Гадаадын хєрєнгє оруулалт Ирландад 1990- ээд оны дунд хvртэл жилд дунджаар 3 тэрбум ам.доллар байсан бол 2000 онд 20.5 тэрбум ам.доллар буюу нэг хvнд 5,500 ам.долларын хєрєнгє оруулалт ногдож байна. Харин Финляндад нэг хvнд 1,653 ам.доллар байдаг бєгєєд vvнээс Ирландынх даруй 3 дахин их байна.

Тvvнээс гадна Ирланд нь олон улсын хувьцааны хєрєнгє оруулалтыг єєртєє татаж чадснаар олон улсын санхvvгийн нэг гол тєв болоод байна. Ийм тєрлийн хєрєнгийн урсгал нь 1996 оны байдаар Ирландын vндэсний эдийн засгийн 1.6 хувийг эзлэж байв. 2000 оны байдлаар хувьцааны хєрєнгє оруулалтын єсєлт Ирландын дотоодын нийт бvтээгдэхvvнтэй нь харьцуулахад ДЭЛХИЙД хамгийн єндєр хурдацтай єссєн байна. Энэ нь олон улсын банк, хєрєнгє оруулалтын сан, корпорацийн санхvv, даатгалын vйл ажиллагаагаараа дэлхийд тэргvvлдэг Дублиний Олон улсын Санхvvгийн Vйлчилгээний Салбар Тєв Ирландад байгуулагдсантай холбоотой аж.

Ирланд нь бусад vзvvлэлтvvдээрээ ч гэсэн тэргvvлж байна. Тухайлбал, єсєн нэмэгдэж байгаа жуулчны vйлчилгээ, холбооны салбарын єндєр хєгжил нь энэ орныг олон улсын холбоо, тvvний дотор интернет ашиглалтаар Европод тэргvvлэх орны нэг болгожээ.

Эдийн засгийн хэд хэдэн vзvvлэлтээс vvдэн 2001 онд Сингапур глобалчлагдсан орнуудын дунд гуравдугаар байранд оржээ. Сингапур дэлхийн худалдаанд эзлэх байр сууриараа томоохон орны нэг хэвээр байгаа хэдий ч дэлхий дахинд єсєн нэмэгдэж байгаа хувьцааны хєрєнгє оруулалтын давуу талыг єєртєє ашиглах тал дээр доголдсон байна. Сингапур хєрєнгийнхєє биржийг єєрчлєн байгуулсан нь зохих хэмжээний хєрєнгє єєртєє татаж, алс хэтдээ санхvvгийн тєв болох чиглэлд зохих нєлєє vзvvлсэн хэдий ч бусад орнуудтай харьцуулахад санхvvгийн хєрєнгє єєртєє татах боломж нь хязгаарлагдмал гэдэг нь тогтоогдсон байна. Тухайлбал, 1998- 2000 оны хооронд хувьцааны хєрєнгє оруулалт Ирландад 26 тэрбум ам. доллараар єссєн бол мєн хугацаанд Сингапурт дєнгєж 1.3 тэрбум ам.доллараар л єсчээ.

Гэсэн хэдий ч Сингапур нь бусад янз бvрийн vзvvлэлтvvдээрээ, ялангуяа холбоо, мэдээллийн технологийн хєгжлєєрєє ихээхэн хvчтэй хэвээр байна. Тухайлбал, нэг хvнд оногдох олон улсын яриагаараа Сингапур дэлхийд аль хэдийн тэргvvлэх болсон билээ. 2000 Сингапурын оршин суугчдын утсаар ярьсан дундаж хугацаа нь 2.5 хувиар нэмэгдэж, нэг хvнд оногдох зєвхєн гадаад руу ярьсан минут 400-д хvрсэн байна. /гадаадаас хvлээн авсан утасны яриа нэг хvнд 317 минут оногдож байна/
Интернетийн сvлжээний нэвтрэх чадварын хувьд АНУ, Канад тэргvvлж байна. 2001 оны нэгдvгээр сарын байдлаар АНУ- ын хvн амын 35 хувь, Канадын хvн амын 41 хувь нь интернет хэрэглэж байгаа бєгєєд эдгээр vзvvлэлтээрээ дээрх хоёр орон дэлхийд эхний 10 оронд багтаж байгаа буюу vндсэндээ Скандинавын орнуудын дараа орж байна. Гурван хvнд нэг интернетэд холбогдсон компьютер оногдож байгаа vзvvлэлтээрээ АНУ нь гурваас дээш тийм компьютер оногдож байгаа Швед, Норвег, Финлянд зэрэг Скандинавын орнууд, 10 -аас дээш хvн оногдож байгаа Их Британи зэргийг тэргvvлж байна. АНУ электрон худалдаа явуулж болох дэлхийн 118 мянган серверийн 77000- ийг эзэмшиж байна. Интернетийн мэдээллийн 95 хувь нь АНУ-ыг дамжин орж гарч байна.

2001 оны глобалчлалын индексээс vзэхэд интернетийн хэрэглээ, тvvний хєгжлєєрєє Скандинавын орнууд Европын орнуудыг тэргvvлж байв. 2000 оноос Австрали, Шинэ Зеланд мэтийн далайн орнууд интернетийн холбоогоороо бvс нутгийн тєв болон гарч ирж байна. 2000 онд Австралийн хvн амын 35 хувь нь интернет хэрэглэх болж АНУ- ыг гvйцэж тvрvvлсэн бєгєєд Шинэ Зеланд хvн амд оногдох интернетэд холбогдсон компьютерийнхээ тоогоор дєрєвдvгээр байранд орсон байна. Австрали, Шинэ Зеланд нь хvн амыг интернетийн найдвартай vйлчилгээгээр хангаж байгаа vзvvлэлтээрээ дэлхийн орнуудын дунд эхний тавд оржээ. Скандинавын орнуудын хувьд интернет ихээхэн єндєр хєгжсєн явдал нь эдийн засгийн vсрэнгvй хєгжил, газар зvйн хувьд тусгаарлагдмал байдал, хvн амын тархай бутархай байршил зэргийг харгалзсан тєрийн бодлого явуулсантай холбоотой.

Єнєєдєр глобалчлалын талаар ихээхэн хvчтэй єрнєж байгаа маргаан нь улс орнуудын хоорондын єрсєлдєєн татвар буурахад нєлєєлєх эсэх, гадаадын хєрєнгє оруулалт болон бусад олон улсын бизнесийн сонирхлыг татах vvднээс нийгмийн зардлыг багасгахад хvргэх эсэх зэрэг асуудлыг тойрон гарч байна. Зарим судлаачдын vзэж байгаагаар глобалчлалын нєлєєгєєр засгийн газрууд єрсєлдєх чадвараа нэмэгдvvлэх vvднээс татвараа багасгаснаас ажлын байр шинээр буй болгох, боловсрол, нийгмийн даатгал зэрэгт зарцуулах хєрєнгийн хэмжээ хумигдаж хvн амын амьжиргаанд сєрєг нєлєє vзvvлнэ гэж vзэж байна.|

Дээрх таамаглалыг шалгах vvднээс Кернегийн судалгааныхан орон бvрийн татварын хэмжээ, нийгмийн салбарт зориулж буй засгийн газрын зардлын талаархи Дэлхийн Банкны статистикийг авч vзээд тvvнийг глобалчлалын индекстэй харьцуулж vзжээ. Тэдний хийсэн судалгаагаар татварын хэмжээ, нийгмийн зарлагын хэмжээ хоёр шууд хамааралтай байгаа боловч тэр хоёрын аль алин ч глобалчлалын индекстэй хамааралгvй болох нь тодорхой болжээ. Vнэн хэрэгтээ татварын хэмжээ ихээхэн глобалчлагдсан орнуудад ч єндєр байх тохиолдол байгаа хэдий ч нийгэмд зориулсан зардлын хэмжээ єєр єєр байна. Тухайлбал, Израйл, Чех зэрэг нь глобалчлалд хамрагдсан орнууд хэдий боловч татварын хэмжээ нь vндэсний эдийн засгийн vйлдвэрлэлийнх нь 40 гаруй хувийг эзлэж байна. Глобалчлалын индекст доогуур байр эзлэж байгаа Коломб, Индонез, Пакистан зэрэг орнуудад дээрхи орнуудаас ч илvv байна. Харин Швед, Финлянд зэрэг хамгийн их глобалчлагдаад байгаа орнуудад єндєр татварын нєлєєгєєр нийгэмд зориулж байгаа зардлынхаа хэмжээгээр дэлхийд тэргvvлж байна.

Сvvлийн жилvvдэд гадаадын шууд хєрєнгє оруулалт єєртєє ихээхэн татаж байгаа Скандинавын орнуудын жишээнээс vзэхэд татварын єндєр хэмжээ гадаадын хєрєнгє оруулалтыг холдуулдаг гэсэн ойлголтыг нотлохгvй байгаа аж. Гадаадын хєрєнгє оруулагчид гол нь эдийн засгийн хєгжлийн тєлєв, дэд бvтцийн хєгжил, хvн амын боловсролын тvвшин болон бусад гол vзvvлэлтvvдэд ихэвчлэн анхаардаг болох нь тогтоогдсон байна.

1995 оноос дэлхийн нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд хамтарч, дэлхийн нийгэм, соёл, улс тєрийн єєрчлєлтийн талаар судалгаа хийж эхэлжээ. Эрдэмтэд, судлаачдын энэ томоохон баг дэлхийн хvн амын 80 гаруй хувийг хамарсан 65 оронд судалгаа хийсэн байна. Эрдэмтэд хувь хvмvvсийн амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа эсэх, санхvvгийн баталгаа зэргээс эхлэн орон нутгийн засаг захиргаа, хvрээлэн буй орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх хvртэл янз бvрийн хэдэн зуун санал асуулгаас бvрдсэн судалгаа хийжээ.

Судалгаанд хамрагдсан хvмvvсээс " аз жаргалтай" амьдарч байгаа эсэх талаар асуулга явуулж тvvнийг тухайн орны глобалчлалын индекстэй нь харьцуулж vзэхэд глобалчлал нь хvмvvст аз жаргал авч ирж байна гэж vзэх vндэсгvй байгаа боловч Ирланд, Дани, Их Британи зэрэг глобалчлагдсан орнуудад амьдарч буй хvмvvс амьдрал илvv сайхан болно гэсэн итгэл дvvрэн, сэтгэл хангалуун аж тєрж байна. Харин дэлхий нийттэй холбогдоогvй тусгаарлагдмал орнуудын хvмvvс тэгж vзэхгvй байгаа нь тодорхой харагдсан байна.

Хэдийгээр глобалчлагдсан ихэнхи орнууд баян чинээлэг байгаа нь vнэн боловч глобалчлал, баялаг, аз жаргалын хоорондын холбоо ойлгомжтой байна. Тухайлбал, судлаачдын тодорхойлсноор аз жаргал нь нэг хvнд ногдох орлогын хэмжээгээр эдийн засгийн хєгжлийн тодорхой тvвшин хvртэл хэмжигдэж байгаа бєгєєд хєгжлийн тодорхой тvвшнєєс цааш аз жаргалын тухай ойлголт єєр болж байна.

2000 оны хувьд дэлхийн интеграцчлалд ихээхэн ахиц гарсан хэдий ч тоо баримтыг нарийн судлахад хєгжиж буй орнуудын байдал тэр бvр адил биш байна. Тухайлбал, интернетийн хэрэглээ єндєр хєгжилтэй орнуудад ихээхэн хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч хєгжиж буй орнуудын хувьд байдал єєр байна. Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хєгжлийн Байгууллагын тооцоолсноор 2000 оны байдлаар интернетэд холбогдсон компьютерийн 95.6 хувь энэ байгууллагын гишvvн орнуудад ногдож байгаа ажээ. Vлдсэн хэсгийн талаас илvv хувь нь Хонконг, Сингапур, Тайванд ногдож vлдсэн єчvvхэн хэсэг нь дэлхийн бусад орнуудад ногдож байна. 2001 оны эцэс гэхэд Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хєгжлийн Байгууллагын гишvvн орнууд 1000 хvн тутамдаа интернетэд холбогдсон 100 компьютер ногдохоор байгаа бєгєєд тэгвэл дэлхийн бусад орнуудын хувьд 1000 хvн тутамдаа 1 компьютертэй болвол дээдийн заяа болох тєлєвтэй байна.

Ийнхvv мэдээллийн технологийн хэрэглээнд гарч буй ялгаа зааг нь шинээр зах зээлд шилжиж буй орнуудын хувьд дэлхийн интеграичлалд гvнзгий нэвтрэхэд нь илvv бэрхшээл учруулах тєлєвтэй. Глобалчлалаас ухрах vйл явц аль ч бvс нутагт гараагvй байгаа хэдий ч зарим орнууд тухайлбал, Ботсвана, Египет, Перу, Саудын Арав зэрэг нь бусад орнуудтай харьцуулахад дэлхий дахинд бараа, хєрєнгє, хvмvvс, vзэл бодлын чєлєєт урсгал, технологийн хєгжлийн хурдцыг гvйцэж чадахааргvйгээр дэлхий ертєнцтэй интеграцчлах vйл явцаа сааруулж байна. Шинээр аж vйлдвэржиж байгаа орнууд шинээр 265 тэрбум ам.долларын гадаадын шууд хєрєнгє оруулалт єєртєє татсан хэдий ч нийт хєрєнгє оруулалтын урсгалд тэдгээрийн эзлэх хувийн жин дєрвєн жил дараалан буурсан байна. Тухайлбал, 1997 онд 43 хувь буурсан бол дараагийн жилvvдэд жил бvр 30 хувь, 23 хувь, 21 хувиар тус тус буурсан байна. Африкийн орнууд хэдэн сая шинэ жуулчдыг єєртєє татсан боловч дэлхийн нийт жуулчдын урсгалын дєнгєж 4 хувийг л эзэлсэн байна.

Тvvнээс гадна зарим бvс нутгийн хувьд дэлхийн эдийн засагтай хараахан гvйцэд интеграцчлагдаагvй байна. Тухайлбал, Африкийн орнуудын эдийн засгийн интеграцчлалын тvвшин сvvлийн 6 жилийн байдлаар нэмэгдэж хасагдсаар ирсэн байна. Энэ нь эдгээр орнууд голлон дэлхийн зах зээлтэй холбогдож байгаа нефть, тvvхий эдийн экспортын vнэ дэлхийн зах зээл дээр нэг vе нэмэгдэж, нэг vе унан хэлбэлзэж байсантай холбоотой гэж судлаачид vзсэн байна.

Єнєєдєр бид терроризмын уршгаас Нью Иоркийн хоёр єндрийн урьд байсан байдал тvvний vгvй болсон зургийг цємєєр хараад байгаа билээ. 9 дvгээр сарын 11- ний vйл явдлын улмаас глобалчлалын vйл явц ХЭДИЙ хэмжээний хохирол амссаныг хэлэхэд эдvгээ хэцvv.

Гэсэн хэдий ч улс орнууд терроризмын нєлєєнєєс vvдэн хил хязгаар, аюулгvй байдлын хамгаалалтаа хvчтэй болгож бәйна. Vvнтэй холбогдсон тєсєв, зардал ч асар их єсєх болов. Терроризмын улмаас хvн ардын єсєн нэмэгдэж байгаа тvгшvvр, тvvнчлэн удс орнуудын хил, гаалийнхны зорчигчдод тәвих болсон шинэ хязгаарлалт зэрэг нь жуулчдын хєдєлгєєнд чєдєр болж ч болзошгvй боллоо. Дэлхийн жуулчдын тоо сvvлийн 50 жилд анх удаа буурахад хvрээд байна.

Хєрєнгє оруулагчид аль ч оронд хєрєнгє оруулалт хийлээ гэсэн ихээхэн болгоомжтой хандах боллоо. Хєрєнгє оруулагчид хамгийн гол нь аюулгvй байдалд илvv анхаарснаас vvдэн хєрєнгє оруулалтын хэмжээ єндєр хєгжилтэй орнуудад буурч, хувьцааны хєрєнгє оруулалт 1980-аад оноос хойш байгаагvй хэмжээгээр багасч болзошгvй байдал ажиглагдаж байна.

Дээрх хандлагууд дэлхийн эдийн засагтай нягт интеграцчлагдсан орнуудад харилцан адилгvй нєлєєлєх тєлєвтэй. Тухайлбал, Ирландын хувьд жуулчны салбар ихээхэн хохирол амсаж байна. 2000 онд жуулчны салбарын єсєлт 11 хувьтай байсан бол 2001 онд 3 хувь болтлоо буурсан байна. Жижиг эдийн засагтай, гадаад худалдаанд голлон тулгуурласан Сингапурын хувьд глобалчлалын зогсонги байдал нєлєєлж эхлээд байна. Сингапурын экспорт, импорт 1965 онд тусгаар тогтносноос хойш байгаагvй хэмжээгээр буурч байна. Дэлхийн интеграцчлалтай гадаад худалдаагаар холбогдсон бусад орнууд, тухайлбал, Малайз, Словак, Панам, Тайланд, Филиппин зэрэн орнууд ч ийм байдалд автагдаж болзошгvй гэж судлаачид таамаглаж байна. Бусад орнууд, тухайлбал, олон улсын хувьцааны хєрєнгє, гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгалаас ихээхэн хамаарах Ирланд, Нидерланд, Финлянд, Испани, тэр ч бvv хэл АНУ ч глобалчлалын єрнєлийг хадгалахын тєлєє тэмцэхэд хvрч магадгvй байна.

Дэлхийн эдийн засгийн хєгжил удааширсан хэдий ч глобалчлалын бусад хандлага урагш тэмvvлсэн хэвээр байх тєлєвтэй. Vvнд єсєн нэмэгдэж байгаа дэлхийн глобалчлалын салшгvй нэгэн хэсэг болох хил дамнасан хувь хvмvvсийн харилцааг дурдаж болох юм. Аялах явдад хэцvv тєвєгтэй болох тэр хэмжээгээр хvмvvсийн хоорондоо утас, интернетээр харилцах явдал нэмэгдэнэ. Олон улсын Телефон Холбооны Байгууллагын тооцоолсноор телефон яриа жилд дунджаар 20 хувь буурч байгаа бєгєєд 1997 оноос хойш жилд дунджаар 10 тэрбум минутаар нэмэгдэж байсан олон улсын телефон яриа 9 дvгээр сарын 11-ний vйл явдлаас vvдэн буурах тєлєвтэй байгаа аж. Vнэн хэрэгтээ эдvгээ АНУ руу ярьж байгаа телефон яриа дунджаар минут нь 50 центээс бага байна. Энэхvv vзvvлэлт нь олон орнуудын дотоодын холын зайн ярианы тарифаас ихгvй байна. Интернетийн хэрэглээний хувьд ч ялангуяа, Хятад, Энэтхэг мэтийн хєгжиж буй орнуудад урьд ємнє байгаагvй хэмжээгээр нэмэгдэж байна. Цэрэг, дипломат болон эдийн засгийн талбар дахь терроризмын эсрэг тэмцэл олон улс хоорондын харилцаа холбоо улам нэмэгдэхэд нєлєєлж байна.


Дэлхийн эдийн засгийн хувьд ч урагш тэмvvлэх хандлага зогсоно гэж хэлэх vндэс алга байна. Улс орнууд эдийн засгийн зогсонги байдлаасаа гарахын тулд цаашид ч дэлхий нийтийн интеграцчлал руу тэмvvлэх чиг хандлага давамгайлж буй аж. Тухайлбал, хоёр жилийн ємнє Сиэтлд болсон vйл явдлаас vvдэн Дэлхийн Худалдааны Байгууллагын яриа хэлэлцээ зогссон боловч тєлєєлєгчид Катарт болсон уулзалтынхаа vеэр аж vйлдвэр, хєдєє аж ахуйн єргєн хvрээтэй бvтээгдэхvvнд тавьж байсан худалдааны саад тотгорыг арилгахад чиглэсэн яриа хэлэлцээг шинээр эхлэхээр тохирч чадсан нь vvнийг гэрчилж байна.

Глобалчлал нь эдийн засгийн, улс тєрийн, нийгмийн бусад аливаа vйл явцын нэгэн адил янз бvрийн эрсдэл, тvvний дотор аж ахуйн тогтворгvй байдалтай vнэхээр тулгарч болохыг vгvйсгэхийн аргагvй. Ингэхдээ дэлхийн эдийн засаг нь vндэснийхийг бодвол " хєгжил цэцэглэлт-хямрал"' гэсэн орчлын нилээд эрс огцом єєрчлєлтєд автдаг. Ийм vед шинэ нєхцєлд маш хурдан дасан зохицож. тэсч гарах бvхий л арга замыг сvйхээлж чадсан нь " хожиж", тухайн нєхцєлд дасан зохицож чадаагvй нь юмуу ингэхийг хvсээгvй нь " хохирно". Глобалчлалын vйл явц зохицуулалттай хяналтанд тийм амар зохицдоггvй. Тиймээс глобалчлалыг нийгмийн гажуудлыг арилгадаг ид шидийн хvч мэтээр хандаж болохгvй. Глобалчлал бол онолоор бичигдсэн азийн шоо биш билээ.


Олон улс судлал сэтгvvлээс


Ц. Баатар – ОУСХ- ийн эрдэм
шинжилгээний ахлах ажилтан,
доктор, дэд пропессор

Коьрта
Контакты

    Главная страница


Глобалчлал чиг хандлага, үйл явц

Скачать 144.31 Kb.